Мексикийн тохойд нефть олборлох цогцолбор живсний дараа тэнгист асгарсан нефть АНУ-ын Луизана муж улсын арлын хуурай газар хальж эхэлсэн тухай эргийн хамгаалалтын албаны төлөөлөгчид пүрэв гаригт сэтгүүлчдэд уламжлав. Тус улсын эртний дархан цаазат газрын нэг мужийн эргээс зүүн зүгт орших нэг аралд нефть илэрсэн байна. Шанделур цуваа арлын бүрэлдэхүүнд багтдаг Фримейсон нэртэй арал дээр нефть илэрсэн юм. Ослын үр дагаврыг арилгах ажлыг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн “Бритиш Петролиум” компани тусгай төхөөрөмжтэй аврах багийг тус аралд илгээсэн байна. Онгон байгалийг хамгаалахад бүхнийг хийж байгаа гэж компанийн төлөөлөгч хэлжээ.