Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев харилцаа холбоо болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн салбарын ажилтан, ахмад дайчинд Радиогийн өдөр мэргэжлийнх нь баярыг тоохиолдуулан баяр хүргэлээ. Кремлийн хэвлэлийн албанаас өнөөдөр энэ тухай уламжлав. “Оросын эрдэмтэн, инженер Александр Попов 115 жилийн тэртээ утасгүй дохио дамжуулах аргыг нээсэн, мөн радиогийн өдрийг тохиолдуулан та бүхэнд баярын мэнд дэвшүүлье. Түүний бүтээл хүн төрлөхтний түүх, теле харилцаа холбооны түүхэнд шинэ эринийг эхлүүлсэн юм. 1945 оны хавраас та бүхний мэргэжлийн баярыг тэмдэглэх болсон. Аугаа Ялалтын 65 жилийн ойн өмнө дайны хүнд жилүүдэд фронт, ар талд амин чухал харилцаа холбооны найдвартай ажлыг хангаж байсан тэр хүмүүст онцгой их талархаж байна. Өнөөдөр Орос улсыг цаашид хөгжүүлэхэд теле харилцаа холбоо чухал үүрэг гүйцэтгэж байна. Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний дэд бүтцийг шинэчлэх, тэргүүн зэргийн технологи нэвтрүүлэх нь инновацийн эдийн засгийг цогцлуулж, хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд шаардлагатай нөхцөл юм.” “Энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэж ерөнхийлөгч тэмдэглэв.