АНУ-ын Луизана муж улсын эргийн орчимд Мексикийн тохойд нефть асгарсан томоохон осол гарсны дараа тус улсын засаг захиргаа эх газрын усан доорх хэсэгт өрөмдлөгө хийх лицензийг дор хаяж 3 долоо хоног олгохгүй байхаар болжээ. АНУ-ын Дотоод хэргийн сайд Кен Салазар баасан гаригт энэ тухай мэдэгдэв. Кен Салазар Техас муж улсын Хьюстон хотод орших “Бритиш петролиум” томоохон компанийн төлөөлөгчийн газар очжээ. Тус корпораци осолд нэлээд ноцтой хандаж байгаа гэдэгт сайд итгэлтэй байна. Осол гаргасан компани ийм уршигтай том алдаа гаргасныг Кен Салзар хүлээн зөвшөөрлөө.