Оросын далайчид “Московский университет” шатахуун тээгч хөлгийг булаан эзэлсэн дээрэмчдийг сулласан байна. Олон улсын хуулиар тэднийг мөрдөх боломжгүй юм. Дээрэмчдийг сулласнаас хойш цагийн дараа тэдний хөлөг радараас алга болсон тухай Орос улсын Батлан хамгаалахын эх сурвалж мэдэгджээ. Ерөнхийлөгч Д.Медведев урьд Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюковтэй уулзахдаа дээрэмтэй тэмцэх олон улсын хууль эрхийн бааз боловсруулахыг Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яаманд үүрэг болгох тухай мэдэгдсэн юм. Муу муухайн үүр уурхайтай тэмцэхээс наана тохиролцох аргагүй гэдгийг бүгд мэдэж байгаа гэж Д.Медведев хэлжээ.