Дэлхий ертөнц Аугаа Эх орны дайны бүх үнэн мөнийг, Европыг германы фашист булаан эзлэгчдээс чөлөөлөхөд зөвлөлтийн армийн гүйцэтгэсэн үүргийг мэдэх ёстой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн Ялалтын баярын өмнө “Известия” сонин болон Оросын телевизийн нэгдүгээр сувагт өгсөн дэлгэрэнгүй ярилцлагын гол утга санаа ийм байна. Зүүн Европын хэд хэдэн орны зарим улс төрч тухайн үеийн ашиг сонирхолдоо нийцүүлэн тайлбарлахыг оролдож байгаагаас олон жилийн өмнөх үйл явдалтай холбоотой түүхэн баримтыг гуйвуулахын эсрэг тэмцэх зорилт дэвшүүлээд байна. Тэнд нацист гэмт хэрэгтнүүдийг шууд цагаатгаж, Зөвлөлтийн арми болон фашист булаан эзлэгчдийн гүйцэтгэсэн үүргийг  нэг самбарт байрлуулахыг оролдож байна. Д.Медведевийн хэлэхдээ: Манай ард түмэнд ямар ч сонголт байгаагүй: тухайн үед манай оронд оршин сууж байсан хүмүүс нэг бол үхэх эсвэл боол болох байсан. Гуравдах боломж байгаагүй энэ бол маргашгүй баримт. Хэн дайн эхэлсэн, энэ гэмт хэрэгт хэн буруутай вэ? өөр нэг асуулт байна. Энэ нь Нюрнбергийн үйл явцын материалд төдийгүй олон хүний ой тойнд үлдсэн илэрхий зүйл. Түүхэн баримтыг хольж хутгаж байгаа нь зүгээр хорон санаа мэт харагдаж байна. Зөвлөлтийн армийн тухайд гитлерийн цэргийн 70 орчим хувь нь Зүүн фронтод үрэгдсэн. Үүний зэрэгцээ дайны дараах үед манай орны гүйцэтгэсэн үүргийг хэн ч хэт шагшин магтаагүй. Энгийн хүний эрүүл ухаанд Улаан арми, зөвлөлт холбоот улсын дайны жилүүдэд гүйцэтгэсэн үүргийг дараа нь болсон үйл явдлаас ялгаж салгаж өгөх нь түүхчийн урлаг юм. Амьдрал дээр үүнийг маш адармаатай ялгаж салгаж байна. Улаан арми байгагүй бол, зөвлөлгийн олон хүн дайнд амь насаа өргөөгүй бол Европ өөр байх байсныг дахин тэмдэглэхийн тулд үүнийг ялгаж салгаж өгөх хэрэгтэй. Орчин үеийн, тав тухтай, хөгжин цэцэглэж байгаа, чинээлэг Европ гэж байхгүй байсан. Үнэхээр ч тийм юм.  Зандалчдыг хохирогч хэмээн хэзээ ч хэлж болохгүй. Манай армийн гүйцэтгэсэн үүргийг фашист булаан эзлэгчдийн гүйцэтгэсэн үүрэгтэй нэг самбарт зэрэгцүүлэн тавьж байгаа хүмүүс ёс суртахууны гэмт хэрэг үйлдэж байна. Орчин үеийн германчүүд энэ тухайд Балтын тэнгис орчмын орнуудын төлөөлөгчдийг бодвол хамаагүй зохистой бие авч явж байна. Д.Медведев ярилцлагадаа Аугаа эх орны дайнд Сталины гүйцэтгэсэн үүрэг зэрэг маргаантай сэдвийг хөнджээ. Нэгдүгээрт ерөнхийлөгч Аугаа эх орны дайнд Сталин, ямар чухал үүрэг гүйцэтгэсэн ч бай цэргийн дарга нар бус харин манай ард түмэн ялсан гэх илэрхий зүйлийг тэмдэглэв. Дайны ямар сургамж түүнд чухал болох асуултанд, Д.Медведев тэмдэглэхдээ: Орос улс бусад улс, олон улсын хамтын нийгэмлэгийн бусад оролцогчтой хамт үүссэн аюул заналыг арилгахыг хичээх хэрэгтэй. Харин халдан түрэмгийлэгч, дарангуйлагчийг илбэн тохинуулах санаа нь нааштай үр дүнд хүрдэггүй жамтай. Ялангуяа энэ дарангуйлагч хүчээ авч, амгайгаа зуусан бол нааштай үр дүнд хүрэхгүй. Тиймээс өнөө үед олон улсын аюулгүй байдлын баттай шинэ систем байгуулах нь гол зорилт юм. Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар өнөөгийн  систем төгс биш байна. Гүрж 2008 онд Өмнөд Осетид халдан түрэмгийлсэн эмгэнэлт үйл явдал үүнийг баталсан. Энэ үйл явдлын дараа европын аюулгүй байдлын шинэ бүтэц байгуулах санаа төрсөн. Олон улсын хамтын нийгэмлэг санал зөрөлдөөнийг шийдэж, хамгийн өргөн хүрээтэй янз бүрийн асуудлыг уялдуулдаг талбар олох хэрэгтэй. Манай өмнөх үе 1930-аад онд мөн ийм санаа сэдсэн ч, тэдэнд холбогдох шийдвэр гаргах зориг дутсан гэж Д.Медведев үзэж байна. Үр дүн нь тодорхой хамгийн хүнд, хүн төрлөхтний түүхэнд хамгийн их цус урсгасан дайн дэгдсэн. Тиймээс одооноос орчин үеийн олон улсын механизм байгуулах хэрэгтэй. Оросын бусад хөршийн тухайд ийм алхам хэрэгжүүлж болно гэж Д.Медведев үзэж байна. Тухайлбал Өмнөд Курилийн арлыг буцаавал Орос улстай энхийн хэлэлцээр байгуулна гэж байгаа Япон улсад ийм алхам хэрэгжүүлж болно. Энэ их төвөгтэй асуудал хэмээн ерөнхийлөгч тэмдэглээд, гэхдээ энэ асуудлыг ингээд орхих хэрэгтэй гэсэн үг биш гэв. Үүний зэрэгцээ энэ асуудлыг шийдэхдээ, Москва юуны түрүүнд ОХУ-ын ашиг сонирхолыг харгалзан, ямар байдлаар шийдэх өөрийн төсөөллийг хэлж байна. Японы түншүүд ч ижилхэн алхам хийж байна. Орос улсын ерөнхийлөгчийн үзэж байгаагаар энэ асуудлыг идэвхтэй хэлэлцэж, шударга хандаж, туйлын байр сууринаас татгалзавал түүхэн ирээдүйд үүнийг шийдэх боломжтой юм. Эцэст нь Орос улсын ерөнхийлөгч Аугаа эх орны дайны бүх ахмад дайчдад баяр хүргэж, улс даяар Ялалтын баярын мэнд дэвшүүлэв. Оросын ард түмний хувьд энэ баяр жинхэнэ ардын баяр хэмээн Д.Медведев хэллээ.
Орчуулсан Г.Нарангарав