Ар талд амь бие хайрлалгүй зүтгэж, фронтод тулалдаж явсан тэр хүмүүсийн баатарлаг гавьяагаар энэ өдрүүдэд 65 жилийн ойг тэмдэглэж байгаа дэлхийн хоёрдугаар дайны түүхэн ялалтыг байгуулсан билээ. Нийт хүн төрлөхтнийг оршин байхад заналхийлсэн нийтийн дайсан фашизмтай тэмцэж байсан олон ард түмний ялалт юм. Нийтийн аугаа зорилтод хүрэхэд зөвлөлтийн дипломатчид хувь нэмэр оруулсан гэж Орос улсын Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч дарга Андрей Денисов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.  Фашист Герман итгэл эвдэн ЗХУ-д халдсан даруйд гитлерийн эсрэг эвслийг байгуулсан байна. Дэлхийн цэрэг-дипломат харилцааны түүхэнд энэ нэгдэл цоо шинэ ер бусын үзэгдэл болсон юм. 1941 оны 11-р сарын 7-нд Москвагийн Улаан талбайд болсон түүхэн парадад оролцсон дайчид шууд фронтыг зорьж байсан тэр өдөр АНУ ЗХУ-д зэвсэг техник нийлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Тэр үеэс хойш дайн дуустал ЗХУ-д арилжааны нөхцлөөр бус холбоотны үйл ажиллагааны горимоор зэвсэг, хүнсний зүйлсийг өрнөдөөс нийлүүлж байв. Манай орны хувьд энэ их чухал байлаа. Зөвлөлтийн дипломат алба ийм олон ялалт байгуулсан гэж Гадаад хэргийн нэгдүгээр орлогч дарга Андрей Денисов ярив. Түүхэн он цаг энэ бол 1942 оны 1-р сарын 1 юм. Энэ өдөр Вашингтонд Нэгдсэн үндэстний тунхаглалд гарын үсэг зурсан билээ. Үүнд АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиль, манай улсаас тухайн үед ЗХУ-аас АНУ-д сууж байсан элчин сайд, мөн Хятадын төлөөлөгч гарын үсэг зурсан юм. Хожим энэ дөрвөн талын хэлэлцээрт 22 орон нэгдсэн. Ийм байдлаар 26 орон гитлерийн Герман болон түүний хань хамсаатнуудын эсрэг дайнд албан ёсоор холбоотнууд болсон юм. 1946 онд НҮБ-ыг байгуулахад энэ холбоо чухал үүрэг гүцэтгэсэн. Үүнээс өмнө оросын дипломатчид дайны тайлбарт ч эх орноо хамгаалж байлаа. Дайны эхний өдрүүдэд Гадаад хэргийн яамны 170 гаруй ажилтан фронтод явж, ардын журамт цэрэгт бүртгүүлсэн юм. Тэдний дунд янз бүрийн зэрэг дэвтэй дипломатчид ч байв. Өдгөө Орос улсын Гадаад хэргийн яамны парадын танхимд фронтод амь үрэгдсэн 71 ажилтны нэрстэй самбар байдаг. Харин оросын дипломатчдийн шинэ үе аугаа Ялалтын 65 жилийн ойн баярт идэвхтэй бэлтгэж байна. Сүүлийн жилүүдэд Орос улсаас гадаадад суугаа элчин сайдын яамдууд тэнд оршин суугаа ахмад дайчдад байлдааны 370 шагнал гардуулсан юм. Тухайлбал Улаан од одон, “Байлдааны гавьяаны” медаль юм. Гадаадын 66 мянга гаруй иргэн Ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан ойн медалиар шагнуулжээ. Янз бүрийн оронд суугаа оросын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд зөвлөлтийн дайчдын 20 мянга гаруй булшийг хадгалж, хамгаалах ажил өрнүүлж байна. Гитлерийн эсрэг эвслийн арми, ТУХН-ийн төлөөлөгчид 5-р сарын 9-нд Москвагийн Улаан талбайд болох ойн парадад оролцоно. Гэнэтийн бэлэг их, сэтгэл хөдөлгөм үзэгдэл байна гэж Андрей Денисов ярилаа: Тухайлбал туркмены цэргүүдийн жагсаалыг морьтой дайчин тэргүүлнэ. Маршал Жуков 1945 оны ялалтын 6-р сарын парадад унаж байсан хүлгийн шууд үе удам энэ адуу хэмээн манай туркмен анд нөхөд ярьж байна.
Цаг хугацаа өнгөрч байна. Оросын ард түмэн болон түүний холбоотнуудын фашизмыг дарсан Ялалтын ач холбогдлыг ёс суртахуун, улс төр, хууль эрх, ямар ч утгаар бууруулах эрх хэнд ч байхгүй. Энэ үзэл санааг хамгаалах нь оросын дипломат албаны хөдөлбөргүй байр суурь юм.
Орчуулсан Г.Нарангарав