Радио үүрд мөнх! Дэлхий ертөнц зуун жилийн дараа ч “Оросын дуу хоолой” радиог сонссоор байна гэдэгт радио компаийн дарга Андрей Быстрицкий итгэлтэй байна. Өнөө үед мультимедиа технологи радио өргөн нэвтрүүлгийг шинэ тойрог замд гаргаснаар хил хязгаарыг тэлж, тивүүдийг ойртуулж байна. Дэлхийн янз бүрийн орны сонсогчид интернет, тоот технологийн ачаар зөвхөн нэвтрүүлэг сонсоод зогсохгүй дүрс бичлэгийн сурвалжлага үзэж, радио станцтай тасралтгүй нягт харилцаатай байгааг Андрей Быстрицкий Радиогийн өдрийг тохиолдуулан өгсөн ярилцлагадаа тэмдэгдлэв. Орос улсад энэ баярыг 5-р сарын 7-нд тэмдэглэдэг. 21-р зууны хүн улам л завгүй болж байна. Чөлөөт цаг гэж бараг байхгүй, хором бүр алт болоод байна. Радиог ямар ч нөхцөлд хаа ч сонсох боломжтой тул, энэ л шалтгаанаар радио мэдээллийн гол эх үүсвэр болж байна гэж Андрей Быстрицкий үзэж байна.  Тухайн хүн телевизийн дэлгэц ширтэж, сонсох аргагүй олон төрлийн ажил байна. Радио өнөө байгаа хэлбэрээр үлдэх үү, энэ хосолсон үйлчилгээтэй систем байх уу? гэдэг нь өөр асуудал юм. Сонсогч байгаа тохиолдолд радио үлдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Радио театрт, харин телевиз кино урлагт илүү ойр мэт надад санагддаг.  Радио 19-р зууны адагт бий болсон. Тухайн үед хүмүүс ертөнцийн орчин үеийн ид шид үүсч, бий болсны гэрч болсон юм. Оросын гарамгай эрдэмтэн Александр Попов 1895 оны 5-р сарын 7-нд Санкт-Петербург хотод болсон Оросын физик-математикийн нийгэмлэгийн хурлын үеэр өөрийн зохион бүтээсэн дэлхийн анхны хүлээн авагчийг танилцуулсан юм. Бүтээл нь 600 метрийн зайд ажиллаж байгааг харуулж чадсандаа тэрээр баяртай байв. Энэ өдөр түүхэнд бичигдсэн юм. 20-р зууны эхэнд хүлээн авагчийг ид шид мэт ойлгож байлаа. Орос улсад 1924 оноос радио өргөн нэвтрүүлгийг тогтмол явуулж байна. Дэлхийн хоёрдугаар дайнд Аугаа ялалтын жилд Радиогийн өдөр шинэ баярыг тэмдэглэх болсон юм. Радио халагдана гэж олон удаа хэлж ярьж байсан. Эхлээд телевиз, дараа нь интернет бий болоход ч ийнхүү ярьж байлаа. Гэсэн ч радио орчиндоо зохицож, хамгийн ардчилсан, шуурхай хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг хэвээр байна. Мэдээж хэрэг мэдээ, хөгжим, хамгийн янз бүрийн мэдээлэл, сэтгэл санаа өргөдөг радиогүйгээр орчин үеийн амьдралыг төсөөлөхөд бэрх. Өнөөгийн байдлаар Орос улсад радио өргөн нэвтрүүлгийн 2 мянга гаруй лиценз олгоод байна. Москвад л гэхэд 50 гаруй радио ажиллаж байна. Гадаадад нэвтрүүлэг цацдаг “Оросын дуу хоолой” радио ширүүн өрсөлдөөний нөхцөлд байр сууриа алдалгүй, шинэ зах зээлийг эзэмшсээр байна гэж Радио станцын дарга Андрей Быстрицкий тэмдэглэв. Бид дэлхий дахинд байгаа радио сонсогчиддоо Орос оронд болж байгаа үйл явдлын талаар өгүүлж, дэлхийн аливаа асуудлаар албан ёсны байр суурийг хүргэдэг. Үүний зэрэгцээ дэлхий дахинаа янз бүрийн сэдвээр болж байгаа мэтгэлцээний бүх өнгө аяс янз бүрийн орны сонсогчдод ямагт сонирхолтой байна. Сонсогчдод янз бүрийн мэдээлэл хүргэхэд бидэнд ямар нэг хязгаар байхгүй. Өнгөрсөн жил 80 жилийнхээ ойг тэмдэглэсэн “Оросын дуу хоолой” радиод өнөөдөр их өөрчлөлт болж байна. Интернет сүлжээнд болон үндсэн хэлээр цацдаг өргөн нэвтрүүлэг өргөжиж байна. Дэлхийн 160 оронд хоногт 162 цаг өдөр бүр богино болон дунд долгионд 500 гаруй нэвтрүүлэг дамжуулж байна. “Оросын дуу хоолой” радио 40 хэлээр нэвтрүүлгээ цацдаг. Үүнээс гадна http://rus.ruvr.ru/ аудио, дүрс бичлэгийн материал, мультимедиа сурвалжлага, мэдээлэл график зэргийг тавьсан гэж Андрей Быстрицкий ярьж байна. Өдөр ирэх тусам вэб хуудсын хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна. Энэ тухайд бид хангалттай сайн үр дүнд хүрсэн. Радио сонсогчдын тухайд “Оросын дуу хоолой” радио FM царт нэвтрүүлгээ цацдаг ТУХН-ийн оронд сонсогчдийн тоо илт нэмэгдсэн байна. Үнэн бодитой, шуурхай байдал зэрэг нь урьдын адил “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг тодорхойлж, хөдөлбөргүй хэвээр байна гэж радиокомпанийн дарга тэмдэглэв. Уран бүтээлийн хамт олонд олон сонирхолтой санаа байна. Бид радио сонсогчиддоо сайн сайхныг хүсч, Радиогийн өдрийн баярын мэнд хүргэе!