Мөхөж байгаа тэнгисийн махчин загасын тоо толгойг хадгалах Дэлхийн онгон байгалийн сангийн санаачилгыг дэмиж Гонконгийн 12 зоогийн газар “аварга загасны махыг” хоолны цэснээс хасчээ. Гонконгийн нэр хүндтэй бүх зоогийн газрын холны цэсэнд аварга загасны махтай шөл зайлшгүй багтдаг. Үйлчлүүлэгчдийн ходоодыг баярлуулахын тулд жил бүр 73 сая аварга загас агнаж, аварга загасын мөхөхөд хүрсэн юм.