Хятадад айлчилж байгаа Ким Чен Ир тэргүүтэй Умард Солонгосын төлөөлөгчид Бээжингийн ойролцоо Хятадын цагаан хэрмийн хэсгийг сонирхолоо. Орон нутгийн эх сурвалжийн мэдээгээр өнөөдрийн байдлаар БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай яриа хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Ким Чен Ир Хятадад голдуу тусгай галт тэргээр, хэвлэлийнхний оролцоогүй, нууцаар айлчилдаг. БНАСАУ-ын удирдагч хамгийн сүүлд 2006 онд БНХАУ-д айлчилсан юм.