Улаан талбайн Кремлийн жүн цохилох мөчид өглөөний 10 цагт Ялалтын парадын ерөнхий давтлага болов. Парадад оросын 10,5 мянган цэрэг, гадаадын 1000 орчим цэрэг оролцож байна. Улаан талбайгаар оросын цэргийн цуваа, гадаадын 13 арми, цэргийн найрал хөгжимчдийн төлөөлөгч явж өнгөрлөө. Хотын тэнгэрт Агаарын зэвсэгт хүчний 127 нисэх онгоц, нисдэг тэрэг нислээ. Домогт “Хараацай”, “Оросын баатарууд” шилдэг нисэгчдийн 20 орчим бүлэг давтлагад оролцов. Москвагийн төвд нисэх онгоц 300 орчим метрийн өндөрт, цагт 550 км хурдтай нисч байлаа. Ахмад дайчин, олон нийтийн байгууллагын төлөөлөгч, сурагч, суворов, кадетын сонсогчид үзэгчдийн суудлаас парадын давтлагыг ажиглаллаа. Парадад ОХУ-ын Зэвсэгт хүчний 10,5 мянган цэрэг, офицерууд, АНУ, Их Британи, Франц, Польшийн армийн анги нэгтгэл, мөн ТУХН-ийн батальоны, цэргийн 159 нэгж техник оролцлоо. Парадын нисэх онгоцны хэсэгт дайрагч Су-25, сөнөөгч МиГ-29 онгоц Аугаа Ялалтын 65 жилийн ойг бэлэгдсэн “65” тоо хэлбэрээр Москва хотын зүрхэн хэсгийн дээгүүр нисч өнгөрлөө. Үүнээс гадна фронтын Су-25 “зургаа” нисэх онгоц гол талбайн дээгүүр ОХУ-ын далбааны өнгөөр утаа татууллаа. (video)