Мексикийн тохойд асгарсан нефтийн толбыг арилгахад Орос, НҮБ нийт 13 орон АНУ-д туслах санал тавьжээ. Тэд усны гадаргуугаас нефть цуглуулах төхөөрөг, химийн бодис, хаалт зэргийг нийлүүлэхэд бэлэн тухай Төрийн Департаментаас уламжлав. Нефть олборлох цогцолборыг эзэмшдэг “Бритиш петролиум” компани лхагва гаригт цооногийн гурван тасархай хэсгийн хамгийн жижгийг бөглөсөн байна. Үүний зэрэгцээ цооногоос хоногт 800 мянга орчим литр нефть асгарсаар байна. Нефть асгарсан газар асар том юүлүүр бүхий хөлөг онгоц илгээжээ.