Ерөнхийлөгч Лех Качиньскийн Смоленск орчимд сүйрсэн Ту-154 нисэх онгоцны ослын мөрдөн шалгалтын материалыг Польшид шилжүүлэх асуудлыг Орос улс шийдэж байна. Ерөнхий прокурор Юрий Чайка польшийн төлөөлөгчтэй өнөөдөр уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Сүйрсэн нисэх онгоцны хар хайрцагны бичлэгийн хуулбар дээрх материалд багтсан гэж тэрээр хэллээ. Ослын талаарх мэдээллийг оросын тал нууцалж байгаа тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд гарсан байр суурийг Юрий Чайка буруушаасан юм. Нисэх онгоцонд дэлбэрэлт, түймэр гарсан, мөн хөдөлгүүр эвдэрсэн, төлөвлөөгүй ямар нэг нөхцөл байдал үүссэн гэх хувилбарыг тэрээр үгүйсгэсэн байна.