Москва хотын Улаан талбайд 5-р сарын 9-нд болох Аугаа их ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан агаарын парадын ерөнхий давтлагыг олон үзэгч сонирхолоо. Домогт “Хараацай” болон “Оросын баатар” шилдэг нисэгчдийн 20 орчим бүлэг давтлагад оролцов. Нисэх онгоцууд Москвагийн төвд 300 орчим метрийн өндөрт цагт 550 км хурдтай нислээ. Дайрагч Су-25 болон МиГ-29 сөнөөгч нисэх онгоц Аугаа Ялалтын 65 жилийн ойг бэлэгдсэн “65” тоогоор Москвагийн тэнгэрт нислээ. Үүнээс гадна дайрагч Су-25 “зургаа” нисэх онгоц улс орны гол талбай дээгүүр ОХУ-ын далбааны өнгөөр  утаа татууллаа. Ахмад дайчин, олон нийтийн байгууллагын төлөөлөгч, сурагч, суворов, кадетын сонсогчид  үзэгчийн суудлаас парадын давтлагыг сонирхолоо.

(video)