Төрийн эрхээс буусан ерөнхийлөгч Курманбек Бакиевийн хүрээний 20 хүнийг Киргизийн тусгай албад саатуулсан байна. Тухайлбал Батлан хамгаалах болон дотоод хэргийн сайд асан, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан, засгийн газрын талын бүлгийн дарга зэрэг хоёр депутат, татварын албаны дарга асаныг баривчилсан байна. Тэднийг улс төрийн үзэл санаагаар бус харин тодорхой эрүүгийн хэргээр мөрдөн мөшгиж байна гэж тус бүгд найрамдах улсын үндэсний аюулгүй байдлын улсын Албаны дарга Кенешбек Дюшебаев Бишкект болсон хэвлэлийн бага хурлын үеэр өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Бакиевийн ойрын төрөл садан хүүдүүд, ах дүү нар нь гадаадад байна. Түр засгийн газар Бишкект болсон буудалцааны хариуцлагыг ерөнхийлөгч асанд тохсон юм. Энэ үеэр 90 орчим хүн үрэгджээ.