Нью-Йоркт болж байгаа цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг биелүүлэх асуудлаарх бага хурлын үр дүн хир тааруу байна гэж Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков үзэж байна. Тавдугаар сарын 3-нд эхэлсэн бага хурлын үеэр цөмийн зэвсгийг хураах тухай төдийгүй атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах тухай хэлэлцэж байгаа тухай тэрээр “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа дурдав. Ираны төлөөлөгчид бага хурлын ажилд бүтээлч хувь нэмэр оруулна гэдэгт Рябков найдаж байна. Ойрх Дорнодод үй олноор хөнөөх зэвсгээс ангид бүс байгуулна гэж Орос улс найдаж байгааг Рябков тэмдэглэв. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябковын ярилцлагыг “Оросын дуу хоолой” радиогийн эфирээр бүрэн сонсох буюу пүрэв гаригт манай радио компаний вэб хуудсаас уншина уу.