Оросын хөлөг онгоц сөнөөгч "Маршал Шапошников" хөлгийн цэргийн далайчид  өчигдөр дээрэмчдийн булаан эзэлсэн "Московский университет" шатахуун тээгч хөлгийг өнөөдөр чөлөөллөө. Хөлөгт явсан оросын 23 далайчин хохироогүй байна. Дээрэмчдийн баривчилсан гэж дээрмийн эсрэг тэмцэл явуулж байгаа европын цэрэг-тэнгисийн эвслийн хүчний дээгүүр тушаалын төлөөлөгч уламжлав. Улаан тэнгисээс Хятадыг чиглэн явсан, либерийн далбаатай, нефть ачсан шатахуун тээгч хөлгийг лхагва гаригийн өглөө Адены тохойд булаан эзэлсэн байна. Оросын "Маршал Шапошников" хөлөг булаан эзлэгдсэн хөлөг байгаа газар хөдөлжээ. Цэргийн далайчид хэргийн газар ирж, хэсэн ажиглаад дараа нь дайрахаар шийдсэн байна.
Орчуулсан Г.Нарангарав