Хятадын засаг захиргаа бусад орны интернет эх сурвалжийн хор уршигтай мэдээллийг шинэ эрчээр хаана. Энэ шийдвэр сүлжээний садар самуун, мөрийтэй тоглоом, луйвартай тэмцэх улсын хөтөлбөрийн нэг хэсэг юм. Интернетийн хятадын хэсэгт одоо мянгаад эх сурвалжийг хаасан байна. Тус улсын засгийн газар энэ оны 2-р сард сүлжээний хууль бус мөрийтэй тоглоомын эсрэг тэмцэх нийт үндэстний кампанит ажил зарласан юм. Нэлээд том онлайн казиног хааж, зохион байгуулагчдыг нь баривчилжээ. Хятадын цагдаа энэ эрчээр “Хар харцгын аюулгүй сүлжээ” улсдаа томоохонд орох хакерын эх сурвалжийг устгасан байна. 170 мянган хэрэглэгч үнэ төлбөргүй бүртгүүлсэн энэ эх сурвалж компьютерийн сүлжээнд халдахад ашигладаг хууль бус программыг интернетэд тарааж байжээ. Гадаадын эх сурвалжийн тухайд Хятадад хориглосон хэд хэдэн вэб хуудаст хэрэглэгч нэвтрэхэд хязгаар тогтоохоос татгалзаж, хятадын зах зээлийг орхисон америкийн хайлтын Google эх сурвалж эрх баригчдын хараанд оржээ. Зөвхөн Хятадад төдийгүй бусад улсад интернет хэдий чинээ өргөн хүрээг хамарч байна төдий чинээ түүнийг цагдан хянахыг оролдож байна гэж Оросын Ай-Ти шинжээч Андрей Масалович ярьж байна. Янз бүрийн орон, албадын авч байгаа энэ арга хэмжээ ямагт ерөнхий гурван шинжтэй байна. Нэгдүгээрт техникийн хувьд үр нөлөөгүй. Ямар ч хязгаарлалт тухайлбал Хятадын мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтыг төвөггүй давахаар байна. Хоёрдугаарт тунхаглаж байгаа зорилт ямагт сайн байдаг ч, бодит байдалд төдий л нийцдэггүй. Хүүхдийг садар самуунд уруу татах, хориотой эх, терроризмын талаар ямагт дурсдаг ч, энэ бараг тэрс үзэлтний эсрэг тэмцэл болон хувирдаг. Хууль албадан хэрэгжүүлэх сайн механизмтай тэр газар цагдан хяналт үйлчилнэ. Хятад улс бусдаас илүү төгс техниктэй учраас хүсээгүй агуулгатай мэдээллээс хамгаалах хэрэгсэл үйлчилж байгаа юм биш. Хамгийн гол нь хэрэглэгч хүсээгүй эх сурвалж ашиглавал ямар хариуцлага үүрэхийг сайн мэддэг учраас цагдан хяналт хэрэгжиж байна. Сүлжээнд дэг журам тогтоох нь тус улсын нийгэм, эдийн засгийн бүрэлдэхүүн хэсэг юм. Төр засгийн энэ шийдвэрт шүүмжлэлтэй, бас ойлгож хандахаар байна. Тухайлбал “Зах хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагын “Интернетийн дайсан” жагсаалтад Хятад улс тэргүүн байрт байна. Кибр гэмт хэрэг өргөн хүрээг хамарч байгаа улс оронд Хятадын туршлага хэрэгтэй байж болох талтай.
Орчуулсан Г.Нарангарав