Махмуд Ахмадинежад Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг Бразил зуучлахад үндсэндээ зөвшөөрч байгаа тухай Ираны ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас уламжлав. Тегеранд анагаах ухааны зорилгоор ашиглаж байгаа реакторт 120 орчим кг баяжуулсан уран шаардлагатай юм. МАГАТЭ 11-р сард тус улсад хуримтлагдсан бага түвшинд баяжуулсан ураны 70 орчим хувийг Орос улсад нэмж баяжуулж, дараа нь Францад цөмийн түлш болгон боловсруулахыг санал болгосон юм. Зөвхөн Ираны нутаг дэвсгэрт цөмийн материалыг цөмийн түлшээр солихыг Иран шаарджээ.