ТУХН-ийн орнуудын төрийн тэргүүн нар 1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан дэлхийн хамтын нийгэмлэг болон ТУХН-ийн орнуудын ард түмэнд хандан үг хэллээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн хэвлэлийн алба өнөөдөр энэ эхийг хэвлэжээ. Төрийн тэргүүн гитлерийн эсрэг эвслийн холбоотнууд Ялалтад хувь нэмэр оруулсныг сануулж, хамгийн өргөн хүрээтэй, гол үйл явдал зөвлөлт-германы фронтод болсныг тэмдэгдэв. Тулааны талбарт амь үрэгдсэн хэдэн сая хүний дунд бүх үндэстэн байсныг тэд санууллаа. ТУХН-ийн төрийн тэргүүн нар ахмад дайчдад талархаж, тэдэнд өдөр бүр анхаарал тавихыг уриалсан юм.