Орос улс 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах сайхан боломжтой. Олон улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Йозеф Блаттер Лондоны “Ивнинг стандард” сонинд өгсөн ярилцлагадаа ийм байр суурь илэрхийлжээ. “Орос улс зүгээр нэг улс төдийгүй бүхэл бүтэн тив бөгөөд хөгжлийн их төлөвлөгөөтэй” хэмээн тэрээр хэллээ. ФИФА-ийн ерөнхийлөгч ямар улсын төлөө санал өгөхөө хэлсэнгүй. Тэмцээнийг 2018 онд Будант Альбионы эрэгт зохион байгуулах англичүүдийн хүчин чармайлтыг Москвагийн төлөөлөгчид тасалдуулж магадгүй байна.