Киргизийн засгийн эрхээс зайлуулсан ерөнхийлөгч Курманбек Бакиевийг тус улсын түр засгийн газарт шилжүүлэхгүй гэж Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдэв. Киргизийн удирдагч асан түүний хувийн хамгаалалтад байгаа тухай Лукашенко хэллээ. Киргизийн түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева 4-р сард Бишкект болсон үйл явдлын үеэр энгийн иргэдийг буудан хороосон хэрэгт Бакиевыг буруутгасан тогтоолд өчигдөр гарын үсэг зурсан юм. Энэ үйл явдлын үеэр 90 орчим хүн амь насаа алджээ. Түүнийг эрүүгийн хэргээр мөрдөж, мөшгих халдашгүй эрхийг хасчээ. Бакиевийг эх оронд нь буцаах хүсэлт бэлтгэхийг Ерөнхий прокурорын газарт үүрэг болгожээ.