Өсч өндийж байгаа үе дэлхийн хоёрдугаар дайны бүх үнэн мөнийг мэдэж, фашизм, милитаризмыг ялахад хувь нэмэр оруулсан тэр хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёстой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үүнд итгэлтэй байна. Тэрээр Аугаа эх орны дайны ахмад дайчдад онцгой анхаарал хандуулахыг Кремлийн албан ёсны вэб хуудсын хүүхдийн хувилбарын хэрэглэгчдэд  лхагва гаригт ийнхүү уриалжээ. Ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан 5-р сарын 5-нд шинэ булан нээсэн Кремлийн хүүхдэд зориулсан вэб хуудсын хэрэглэгчдэд Орос улсын ерөнхийлөгч ийнхүү уриалжээ. Фашизмыг дарахад олон хүний амь насаа алдасныг тэрээр Оросын залуу үед сануулж, чөлөөлөгчдийн баатарлаг үйлсийг дурсаж явахыг уриаллаа. Энэ зөвхөн залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлж байгаа төдий биш юм. Өнөөдөр дэлхийн янз бүрийн оронд дайны түүхийг санаатай гуйвуулахыг оролдсоор л байна. Германы фашизм, японы милитаризмыг дарахад Улаан арми шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн талаар дээрх хүмүүс дуугүй байна. Үүнээс гадна Европ болон дэлхий ертөнцийг “хүрэн тахлаас” чөлөөлсөн хүмүүсийг нацистууд болон тэдний хань хамсаатнуудтай эн зэрэгцүүлэн нэрсийг нь нэг самбарт тавихыг ч оролдож байна. Европын хэд хэдэн орон тухайлбал Балтын тэнгисийн орнуудад ийм оролдлого ажиглагдаж байна. Харин Япон улсад Азийг тэрчигт нь боолчлохыг оролдсон цэргийн гэмт хэрэгтнүүдийг өргөмжилж байгаад Хятад улс болон тус тивийн бусад улс эгдүүцэх нь ойлгомжтой. Кремльд мягмар гаригт Ялалтын 65 жилийн ойд зориулсан нэг ёслолд ерөнхийлөгч түүхийн сургамжийг гуйвуулахгүй байхад онцгой анхаарал хандууллаа. Аугаа эх орны дайны түүхийг одоо бүгд янз бүрээр ойлгож байна. Харамсалтай нь эрдэм шинжилгээний тайлбарын хязгаараас хальж, янз бүрээр тайлбарлаж байгаа нь  үнэн хэрэгтээ улс төрийн зорилгод хүрэх гэсэн арга байна. Өнөө үед фашизмын эсрэг тэмцэлд алтан амиа өргөсөн тэр хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх арга хэмжээ нь тэдний талаар  ач санадаг хүн төрлөхтний ой тойнд үүрд үлдээхэд чиглэж байна. Улс төрийн тоглоомонд Ялалтыг задгай мөнгө болгон хувиргахгүй байх, хийсэн зүйл нь аливаа удирдагчийн улс төрийн ашиг сонирхолд завшаан болох ёсгүй. Энэ талаар идэвхгүй байр суурь эзлэхэд манай ард түмэнд дэндүү их үнэ төлсөн. Тиймээс бид идэвхгүй байхгүй.  Олон нийт энэ асуудалд зүгээр санал нийлэхгүй байх төдий биш байна. Түүхийг гуйвуулагчидтай тэмцэхэд олон нийт янз бүрийн тодорхой алхам хийж байна. Түүхийг өөрчлөхтэй тэмцэхэд “Нацизмаас ангид ертөнц” олон улсын байгууллага байгуулж байна. Орос хэлтэй еврей үндэстний Дэлхийн конгрессын тэргүүн Борист Шпигель мягмар гаригт ийнхүү уламжлав. Европын Зөвлөлтэй энэ санааг хэлэлцжээ. Дэлхийн 28 орны байгууллага үүнд элсэх өргөдөл гаргасан байна. “Нацизмаас ангид ертөнц” байгууллага нацист гэмт хэрэгтнүүдийг баатарлаг гавьяа байгуулсан мэт өргөмжлөх, нацизмыг сэргээх зэрэг үзэгдэлд мониторинг хийнэ. Мэдээж хэрэг дэлхийн хоёрдугаар дайны сургамж, үйл явдлын талаар залууст үнэн мөнийг хүргэнэ.
Орчуулсан Г.Нарангарав