Москвад болох Ялалтын баярын арга хэмжээнд Хятадын удирдагч оролцсоноор хоёр орны стратегийн түншийн харилцааг улам бэхжүүлнэ. БНХАУ-ын дарга Ху Зиньтао 5-р сарын 8-9-нд Москвад айлчлахтай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад хэргийн яамны төлөөлөгч Чэн Гопин энэ тухай мэдэгдэв. Хятадыг японы булаан эзлэгчдээс чөлөөлөхөд Улаан арми чухал үүрэг гүйцэтгэснийг дипломатч сануулаад, Орос улс болон БНХАУ-ын хооронд улс төрийн итгэлцлийн түвшин байнга өсч, хоёр орны ард түмэн илүү гүн гүнзгий харилцан ойлголцох болсныг тэмдэглэв. Ийм төрлийн арга хэмжээ түүхээс сургамж авахад нөлөөлөх учиртай гэж Чэн Гопин хэллээ.