Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Аугаа эх орны дайны ахмад дайчдад онцгой анхаарал хандуулахыг интернет сүлжээний залуу хэрэглэгчдэд уриаллаа. Өнөөдрөөс ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан “Ямар учраас бид ялалтын баярыг тэмдэглэдэг вэ” шинэ булантай болох www.uznai-prezidenta.ru Кремлийн албан ёсны вэб хуудсын хүүхдэд зориулсан хуудаст төрийн тэргүүн ийм илгээлт бичжээ. “Та бүхэн ялалтын баярын өдөр Аугаа эх орны дайны ахмад дайчдад онцгой анхаарал хандуулж, тэдэнд сайн үйл хийх буюу зүгээр сайхан зүйл хэлэх боломжтой”. Тэдэнд талархаж, тэдний байгуулсан гавьяа дараа үеийнхий ой тойнд үүрд үлдэнэ хэмээн амла. Харин өсч том болсон хойноо амласанаа марталгүй үр хүүхэддээ Ялалтын баярын өдрийн талаар ярьж өгөөрэй” хэмээн Д.Медведев хэллээ.