Орос улс атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад бусад улстай нягт хамтран ажиллаж, олон улсын үүрэгт хариуцлагатай ханддаг улс орнуудтай цөмийн аюулгүй байдлыг хангах салбарт туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ биелүүлэх тоймын талаарх бага хуралд ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн танилцуулсан илгээлтэд энэ тухай дурджээ. Олон улсын хамтын нийгэмлэг цөмийн аюулгүй байдлын хамгаалалтын механизмыг сайжруулахад анхаарах нь нэн чухал байна.