Америкийн цэргийн баазыг Окинава арлаас гаргах төлөвлөгөөнөөс Япон улс татгалзаж байгаа тухай ерөнхий сайд Юкио Хатояма мэдэгдэв. Тэрээр өнөөдөр арлын даргатай уулзахдаа АНУ-иай цэргийн холбооны шаардлагыг харгалзахыг уриаллаа. Хатояма сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр нутгийн оршин суугчид эртнээс шаардаж байгаа америкийн цэргийн баазыг Окинава арлаас гаргахаар амласан юм. Цэргийн баазыг хүн ам шигүү суурьшсан Окинава арлын төвөөс хойд хэсгийн алслагдсан дүүрэгт шилжүүлэхээр Токио, Вашингтон хэдэн жилийн өмнө тохиролцсон юм. Үүний зэрэгцээ эндхийн оршин суугчид америкийн цэргийн бааз байлгахыг эрс эсэргүүцэж байна.