Хятадад суугаа орос үндэстнүүд соёл, түүхий өвөө сэргээж, эх хэлээ хадгалах хэрэгтэй гэж Москвагийн сүм хийдийн гадаад харилцааны хэлтсийн дарга хамба Иларион үзэж байна. Тэрээр Харбин хотод эхэлсэн Хятадад оршин суугаа орос үндэстнүүдийн бага хуралд оролцогчдод ийм илгээлт дамжуулжээ. Оросын үнэн алдартны шашны сүм зөвхөн Оросын түүхэн нутагт төдийгүй хилийн чанадад сүсэгтнүүдээ нэгтгэж байгааг хамба онцлон тэмдэглэсэн юм. Бага хурлыг аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна.