Москва орчимд Орос улсын залуучуудын Дельфийн 9 дэх наадам өнгө будаг хосолсон жүжиг, лазер шоугаар эхэллээ. Олон улсын сансрын станцын оросын багийн гишүүд дэлхий орчмын тойрог замаас наадамд оролцогчдод шууд эфирээр мэндчилжээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон ерөнхий сайд В.Путин нар мэндчилгээ дэвшүүлсэн байна. Энэ жил 1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан Дельфийн наадам “Бид санаж байна” урианд болж байна. Наадамд Орос улсын 70 бүс нутгийн 10-25 насны 2 мянга гаруй урлагийн залуу уран бүтээлч оролцоно. Тэд хөгжим, дуу, бүжиг, телевизийн сэтгүүл зүй, гэрэл зураг, вэб дизайн зэрэг 26 төрөл өрсөлдөнө. Наадмын төгсгөлд Оросын Дельфийн зөвлөл 105 хүнийг ерөнхийлөгчийн шагналд нэр дэвшүүлнэ.