Нью-Йоркийн НҮБ-ын төв байранд болж байгаа цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай бага хуралд Орос улс хэд хэдэн тодорхой санал дэвшүүлжээ. Бүх орон тэр дундаа цөмийн зэвсэгггүй улс орон цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд нэгтгэх нь Москвагийн тэргүүн зэргийн зорилтын нэг байна. Израиль, Энэтхэг, Пакистан, БНАСАУ юуны түрүүнд баримт бичигт гарын үсэг зурах ёстой гэж оросын дипломатч үзэж байна. Эдгээр орон цэргийн хөтөлбөрөө задлахгүйн тулд гэрээнд нэгдэхээс татгалзаж байгаа юм. “Дэлхийг хамарсан цөмийн тэг”-т хүрэх таатай нөхцөл бүрдүүлэх нь Орос улсын өөр тэргүүн зэргийн зорилт билээ. Үүний зэрэгцээ дэлхийд стратегийн тогтвортой байдлыг хадгалж, бүх улсын аюулгүй байдлыг ижил хангах зарчмыг мөрдөх шаардлагатай гэж Гадаад хэргийн яам тэмдэглэжээ.