Мексикийн буланд сүүлийн жилүүдэд хамгийн томд орох экологийн ослоос сургамж авахыг оросын эрдэмтэд улс орны удирдлагад уриалж байна. Арктик, Охотын тэнгис, Баруун Камчаткийн усан доорх эх газрын үргэлжлэх хэсэгт нефть олборлоход ийм осол гарахыг бүрэн үгүйсгэх аргагүй гэж Дэлхийн онгон байгалийг хамгаалах сангийн байгаль орчин хамгаалах асуудал эрхэлсэн захирал Евгений Шварц “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Ойрын үед Орос улсад экологийн ослын үр дагаврыг арилгах үйл явцыг зохицуулсан хууль батална гэж тэрээр найдаж байна. Мексикийн буланд 4-р сарын 22-нд “Бритиш Петролиум” компанийн нефтийн цогцолбор дэлбэрч, шатсаны дараа живсэн байна. Усанд өдөр бүр 100 мянга орчим баррель нефть асгарч байна. Мэргэжилтнүүд хохирлын хэмжээ 5 тэрбум доллар хэмээн дүгнэжээ.