Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойн агаарын парадын давтлага өнөөдөр орос улсын нийслэлийн тэнгэрт болж өнгөрлөө. Парадад Агаарын зэвсэгт хүчний нийт 127 бүх төрлийн нисэх онгоц, нисдэг тэрэг, ер бусын онцлогтой 20 орчим нисэх бүлэг оролцжээ. Цэрэг-тээврийн нисэх онгоцноос өгсүүлээд сөнөөгч, дайрагч нисэх онгоц хүртэл янз бүрийн төрөл, тодорхойлолттой нисэх техник байлдааны нэгдсэн жагсаалаар өнгөрлөө. Як-130 сургалт-байлдааны шинэ нисэх онгоц, олон функцтэй Су-34 сөнөөгч нисэх онгоц, Ми-26 хүнд тээврийн нисдэг тэрэг анх удаа Кремль дээгүүр нисч өнгөрлөө. Тавдугаар сарын 9-нд Улаан талбайгаар явж өнгөрөх явган цэрэг болон механикжсан техникийн цувааны эцсийн бэлтгэл өнөөдөр орой Москвад болно.