Мексикийн тохойд асгарсан нефтийг химийн асар их бодисоор цэвэрлэх болсонд экологчид их түгшиж байна. Орос улсын Онгон байгалийн Дэлхийн сангийн удирдагчдын нэг Алексей Книжников энэ тухай мэдэгдэв. Түүний дүгнэснээр хоногт 800 тонн нефть далайд асгарч, үүнийг цэвэрлэхэд 600 тонн орчим химийн бодис ашиглаж байна. Нефтийг химийн бодисоор устгаж эрэг дээр халихаас сэргийлж байгаа ч, усны зузаанд үлдсэн химийн бодис загас, хөхтөн амьтанд хөнөөлтэй гэж Книжников утсаар мэдэгдэв.