Оросын Сибирийн нутагт үерийн улмаас нэлээд бэрхшээл тулгараад байна. Эрхүү мужид гурван дүүрэгт голын ус эргээс хальжээ. Цас хурдан хайлсанаас ойрын үед байдал дордох төлөвтэй байна. Аврагчид хүн амыг нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэж байна. Новосибирск муж, Красноярск хотод олон арван суурин усанд автжээ. Назарово хотоос 200 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үерийн ус татруулахад мөсийг дэлбэлж байна.