Оросын метронд 3-р сард дэлбэрэлт болохоос өмнө “лалын хүчирхийлэл илт буурч байсан”. Дэлхийн хэмжээнд бүхэлдээ 2009 оны хоёрдугаар хагаст лалын шашинтнуудын үйлдсэн алан хядах ажиллагаа АНУ-ын терроризмтай тэмцэх үндэсний төвд холбогдох статистик тоо баримт гаргах болсон үеээс хойш нэлээд буурсан байна. “Америкэн секьюрити прожект” төрийн бус байгууллагын шинэ илтгэлд энэ тухай өгүүлжээ. “Лалын хүчирхийлэл” дэлхийг хамарсан үзэл сурталын уриа лоозонд бус орон нутгийн хэмжээнд чиглэж байна гэж илтгэл боловсруулагчид үзэж байна. Сомали болон Йеменийг оролцуулаад хөрш орны нутаг дэвсгэрт “ноцтой сорил” байна гэж америкийн төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд үзжээ.