Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Волоколамск, Брянск, Нальчик, Выборг, Калача-на-Дон зэрэг хотын төлөөлөгчдөд "байлдааны алдар цуут" хот цол олгох тухай  жуух гардуулна. Кремльд болох ёслолд эдгээр хотын дарга, ахмад дайчид, залуучуудын төлөөлөгчдийг урьжээ. Одоо Орос улсын 27 хот ийм хүндэт цолтой юм. Эх орноо хамгаалагчид эр зориг, тэвчээр, баатарлаг гавьяа байгуулсан хотуудад ийм цол олгож байна.