Нью-Йорк хот дахь НҮБ-ийн төв байранд өнөөдөр нээгдэж байгаа цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх гэрээнд оролцогч орнуудын 8-р тоймлосон бага хурлын гол сэдэв нь цөмийн материалын хууль бус эргэлт ба цөмийн зэвсэг дэлгэрүүлэх явдлыг сэрэмжлэн зайлуулах асуудал байна. Оросын төлөөлөгчдийг өндөр хэмжээний дипломатч Анатолий Антонов тэргүүлж байна. Энэ удаагийн форумын хэлэлцэх гол сэдвүүдийн нэг нь Ираны цөмийн хөтөлбөр юм. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсон 1970 оноос хойш ийм бага хурлыг 5 жил тутамд явуулж байна. Энэ гэрээ, Орос, Их Британ, Франц, АНУ, Хятад зэрэг 5 улсын цөмийн статусыг баталгаажуулж өгсөн билээ. Өнөөдөр энэ гэрээнд 189 орон нэгдээд байна.