Оросын шинжлэх ухааны төвийг Өмнөд солонгосын нийслэлд нээхэр Москва, Сеул хоёр тохиролцлоо. Өнөөдөр зохих меморандумд гарын үсэг зурлаа. Энэ үйл явдлыг Орос, Өмнөд Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулсан байна. Оросын ШУА-ийн байгууллагууд, янз бүрийн чиглэлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, оросын хэд хэдэн дээд сургуулиудыг нэгтгэсэн энэ шинэ бүтэц нь хоёр орон тэргүүлэх технологоор бие биеэ баяжуулах, шинжлэх ухаан, боловсролын хүрээнд залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд туслана. Энэ төсөлд оросын талаас 6 байгууллага оролцох бөгөөд холимог байдлаар санхүүжүүлэх юм байна.