Тувагийн 86 настай алдарт фрондчин Вера Байлак, Москвад ирж ялалтын парад үзнэ. Тувагаас сайн дураараа фронтод явсан 206 хүнээс тэр одоо ганцаараа үлдээд байна. 18 настай Вера дайныг жирийн ариун цэврийн зааварлагчаар эхлээд, гвардын түрүүч цолтой дуусгасан билээ. Тувагийн сайн дурынхныг фашистууд «Шварце Тод» буюу «Хар үхэл» гэж нэрлэж байжээ. Тэд Украиныг чөлөөлөхөд гарамгай байлдсан юм. Тэдний 67 нь одон медалиар шагнуулж, 2 нь ЗХУ-ын баатар болжээ.