Орос улсын Хар далайн флотын десантын гурван хөлөг онгоц Севастополь хотоос гарч Украины Николаев, Керчь, Одесса зэрэг баатар хотууд руу хөдөллөө. Тэнд тэд Агуу их ялалтын 65 жилийн ойн баярын парадад оролцоно. «Новочеркасск», «Ямал», «Цезарь Куников» хөлгүүд дээр яваа тэнгисийн явган цэргүүд, 5-р сарын 9-нд украины цэргийнхэнтэй мөр зэрэгцэн алхахын тулд бүтэн хоёр сар дасгал сургуулилт хийсэн гэж Хар далайн флотын хэвлэлийн төвөөс РИА Новости агентлагт уламжилжээ. Ялалтын баярын парад Киев, Севастополь хотуудад бас болно.