БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Чен Ир, Хятад улсад ирлээ. Түүний удирдсан олон мянган телеелегчид машинаар хил давсан бөгөөд өнөөдөр Ляонин мужийн аж үйлдвэрийн төв Далянь хотод хүрэлцэн иржээ. Тэндээсээ Бээжин явлаа гэж японы эх сурвалж мэдээллээ. Таамаглаж байгаагаар тэнд хойд солонгосын тэргүүн, БНХАУ-ын дарга Ху Зиньтаотой уулзах бололтой. Хэлэлцээрийн үеэр БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаархи 6-н талын хэлэлцээрийг сэргээх асуудлыг хэлэлцэнэ.