Мексикийн буланд асгарсан нефтиэс болсон хохирол 20 тэрбум орчим доллар болно гэж оросын экологч Алексей Яблоков үзэж байна. Түүний хэлснээр аялал жуулчлалын хүрээнд хүнд гарз хохирол учирлаа. Түүнээс гадна энэ районд олон загасны аж ахуй болон гайхамшигтай дархан цаазат газар байдаг юм. Ийм аюултай сүйрлийг арилгах цорын ганц арга бол экологийн аюулгүй байдалд ахиухан хөрөнгө оруулалт орулах явдал юм гэж эрдэмтэд үзэж байна. Мексикийн буланд 4-р сарын 22-нд «Бритиш петролуем» компанын нефтийн тавцан дээр дэлбэрэлт болж улмаар туймэр гарч дараа нь живсэн юм. Нефтийн урсгалын зогсоож чадаагүй бөгөөд өдөрт 1 сая литр нефть асгарч байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама асар том экологийн сүйрэл гэж нэрэллээ.