Цөмийн зэвсгийг үл дэлгэруулэх гэрээнд, цөмийн зэвсэгтэй 5 гүрэн болон дэлхийн 186 улс гарын үсэг зурсан билээ. Эдгээр улсын ихэнхийн төлөөлөгчид Нью-Йоркд одоо цуглараад байна. Орчин үеийн нөхцөлд олон талыг хамарсан зэвсэг хураах өргөн хэлэлцээрийг хэрэгжүүлэх онцлогын талаар тэд хэлэлцэх ёстой. Арван жилийн өмнө цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний үйлчлэх хугацааг тодорхой хугацаагүйгээр сунгасан юм. Өнгөрсөн хугацаанд энэ гэрээний олон бодит төлөв болон олон талт ажиллагаа нь батлагдсан билээ. Түүнээс гадна гэрээтэй холбоотой шинэ асуудлууд ч урган гарлаа. Жишээ нь, цөмийн зэвсэгтэй болсон Энэтхэг, Израиль, Пакистан улсууд гэрээнд нэгдэх талаар шийдвэр гаргаагүй л байна. БНАСАУ гэрээнээс гарч байгаагаа 2003 онд зарласан бөгөөд гэрээнд буцах талаар бодохгүй байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэлийг зовоож байгаа Тегераны цөмийн хөтөлбөр, тэр дундаа МАГАТЭ-гийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахыг хүсэхгүй байгаа асуудал байна. Ийм байдалд НУБ-ийн АЗ-ийн шугамаар Ираны эсрэг хориг арга хэмжээ авах л хамгийн бодит арга хэмжээ болоод байна. АНУ хүч хэрэглэх аргыг илүүтэйд үзэж байна. Цемийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний ихэнх орнууд энэ хэт арга хэмжээг дэмжихгүй байгаа юм. Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад ньюйоркийн бага хуралд оролцох төлөвлөгөө нэмэлт зангилаа болж байна. Бага хурал дээр зарим хөгжиж буй орны төлөөлөгчид өөрсдийн байр суурийг илэрхийлэх боломжтой. Тэдний үзэж байгаагаар, өнөө үед атомын технологийг хэн хэрэглэх эрхтэй бэ? гэдгийг дэлхийн хамтын нийгэмлэг тодорхойлох ёстой! Орос улс Нью-Йоркын бага хуралд ул суурьтай бэлдэж оролцож байна гэж ОШУА-ийн дэлхийн эдийн засаг болон олон улсын харилцааны хүрээлэнгийн олон улсын аюулгүй байдлын төвийн ажилтан Владимир Евсеев манай радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд Орос улс, СДЗ-ийн тухай гэрээнд АНУ-тай гарын үсэг зураад зогсоогүй цөмийн түлшний банк байгууллаа шүү дээ! МАГАТЭ-гийн заалтаар ашиглаж болох ялимгүй баяжуулсан ураны нөөцийг энд хадаглаж байна. Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх горимд Орос улс томоохон хувь нэмэр оруулсан гэж хэлж болно. Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх горимыг бэхжүүлэх үйлсэд Орос улс өөрийн гэсэн тодорхой санал дэвшүүлж байна. Яг ийм л алхам МАГАТЭ-гийн итгэлийг дээшлүүлэхэд нэмэр болно гэлээ. Хэрвээ цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний гурван гол бүрэлдхүүн хэсгийн балансыг хангаж чадах юм бол энэ удаагийн бага хурлыг амжилттай болсон гэж үзэж болно гэж олон улс орны шинжээчид үзэж байна. 1-рт цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх. 2-рт цөмийн зэвсгийг хураах. 3-рт атомын эрчим хүчийг энхийн зориулалтаар хэрэглэх. Үүнээс гадна орчин үеийн нөхцөлд цөмийн терроризмын эсрэг тэмцэх үр ашигтай арга олох асуудлыг хэлэлцэх ёстой. Одоо болтол гэрээний гишүүн орнууд энэ бүх цогц асуудлаар харилцан ойлголтод хүрч чадаагүй байна. Зөвхөн харилцан ойлголцсон нөхцөлд л цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээг, дэлхийг хамарсан орчин үеийн аюул заналыг шийдвэрлэх асуудлын үндэс болгож болно.