ОУВС, Грек улсад 30 тэрбум еврогийн зээл өгч байна. Эхний хэсгийг энэ долоо хоногт гаргаж өгч магадгүй. Ням гаригт Брюссельд тараасан ОУВС-гийн захирагч-захирал Доминик Стросс-Канын албан ёсны мэдээнд өгүүлжээ. Ойрын 3 жилд европын орнууд болон ОУВС, Грекийн эдийн засгийг аврахын тулд ойролцоогоор 110 тэрбум евро гаргаж өгнө. Өөрийн зүгээс Грекийн засгийн газар, төсвийн алдагдлыг багасгах, улсын байгууллагад ажиллагсадын зардлыг багасгах зэрэг эдийн засгийн арга хэмжээ авах ёстой.