2009 онд мэргэжлийн үүргээ биелүүлж яваад амь үрэгдсэн 88 сэтгүүлчийн нэрсийг өнөөдөр Вашингтонд зарлана. АНУ-ын нийслэлд мэдээлэлийн Музей нь байдаг «Фридом форум» байгуулагын дурсгалын дэвтэрт, Бүх дэлхийн хэвлэлийн эрх чөлөөг тэмдэглэж байгаа энэ өдөр, тэдний нэрсийг бичиж үлдээнэ. Тэдний дунд оросын 6 иргэниий, тэр дундаа хүний эрхийг хамгаалагч Наталья Эстемировагийн нэр байна. Энэ тооллогыг явуулж эхэлсэн цагаас дэлхийн хэмжээнд амь үрэгдсэн 2007 сэтгүүлчийн нэрс энэ гашуудлын дэвтэрт бичигджээ. Уламжлал ёсоор энэ дурсгалын ажиллагааны үеэр ОНХМ-ийн ажилтнууд ээлж дараалан бүх нэрсийг унших юм.