Москвад агуу их ялалтын 65 жилийн ойд зориулсан парадын ээлжит сургуулилт боллоо. Анх удаа Улаан талбайгаар, ТУХН-ийн улсууд болон Польш улсын мөн гитлерийн эсрэг эвсэлд багтсан АНУ, Их Британ, Франц улсуудын цэргийн албан хаагчид жагслаа. Сургуулилтад, Польшийн хүндэт харуулын салаа, францийн «Нормандия-Неман» домогт эскадрилийн офицерууд байлаа. Улаан талбайн чулуун дэвсгэр дээгүүр АНУ-ын явган цэргийн батальоны дайчид, Их Британын хатан хааны АЦХ-ний үндсэн оркестрын хөгжимчид, 1-р Валлийн хорооны цэргийн албан хаагчид явж өнгөрлөө. Тэд 5-р сарын 6-нд оросын цэргийн албан хаагчдын хамт ерөнхий сургуулилтанд оролцоно.