Мексикийн буланд болсон нефтийн тавцангийн ослыг «урьд хожид үзэгдээгүй экологийн сүйрэл» гэж Барак Обама нэрэллээ. Луизина мужид нисэж ирсэн америкийн ерөнхийлөгч, энэ сүйрлийн бүх хариуцлагыг, дэлбэрсэн нефтийн тавцан харьяалагдаж байсан «Бритиш петролеум» компан хүлээх ёстой гэж мэдэгдлээ. Энэ компан олон тэрбумийн зарлагыг нөхөх ёстой гэж Обама тэмдэглэлээ. Одоо тус компанын мэргэжилтнүүд, дэлбэрсэн тавцангийн дээр өмсгөх төмөр малгай маягын зүйл хийх гэж байна. Ингэснээр цооногоос оргилож байгаа нефтийг тараахгүй юм. Энэ ажлыг гүйцэтгэхэд 6-8 хоног шаардлагатай. Энэ арга хэмжээ нь асгарч байгаа нефтийг тогтоож чадахгүй гэхдээ тархалтыг багасгах юм. Одоо усан доорх цооногоос, энэ булангын усанд хоногт 1 сая литр нефть асгарч байна.