Нью-Йорк хот дахь НҮБ-ийн төв байранд өнөөдөр нээгдэж байгаа цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх гэрээнд оролцогч орнуудын 8-р тоймолсон бага хурлын гол сэдэв нь цөмийн материалын хууль бус эргэлт ба цөмийн зэвсэг дэлгэрүүлэх явдлыг сэрэмжлэн зайлуулах асуудал байна. Бага хурлын явцад цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах талаар авах арга хэмжээ, бус нутгийн зэвсэг хураах болон дэлгэрүүлэхгүй байх асуудал, 1995 онд Ойрхи дорнодын асуудлаар гаргасан тогтоолын биелэлт зэргийг авч хэлэлцэнэ. Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээнд 1968 онд гарын үсэг зурсан билээ. Өнөөдрийн байдлаар энэ гэрээнд 189 орон багтаж байна. Энэтхэг, Пакистан, Израиль улсууд энэ гэрээнд ороогүй юм. Үүнээс гадна 2003 оны 1-р сард БНАСАУ гэрээнээс гарч байгаагаа зарласан билээ.