Норвег, Дани улсуудтай Орос улсын харилцаа хэзээ ч халуун дотно байсан билээ. Эзэн хаан агуу Петр, сайн хөршийн харилцааны үндэс суурийг тавьсан юм. Тэр өөрийн эзэнт улсынхаа цонхыг Хойд европд гаргасан бөгөөд өнөөдрийн гео улс терчдийн хэлээр бол бус нутгийн Баренц орон болгосон юм. Энэ нь ч, өнгөрсөн долоо хоногт Норвег, Дани улсад ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн хийсэн айлчлалын үр бүтээлтэй байдлын угтвар нөхцөл боллоо. Энэ харилцааны уламжлалт халуун дулаан байдлыг харгалзан үзээд шинжээчид санал нэгтэй өндөр үнэлгээ өгсөн байна. Эдний дотор «Итоги недели» хөтөлбөрт жич ярилцлага өгсөн, ОШУА-ийн Европын хүрээлэнгийн Хойд Европын төвийн удирдагч Юрий Дерябин байна: Ерөнхийлөгч Д.Медведевийн Норвег, Дани улсуудад хийсэн айлчлал маш амжилттай болсон. Үнэхээр тодорхой үр дүнд хүрсэн юм. Норвег улсын хувьд, 40 жилийн турш манай хоёр орон Баренцевын тэнгисийн эх газрын хүзүүвчийн хилийг тогтоох асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсан юм. Энэ айлчлалын үр дүнд энэ хүзүүвчийг хуваах хилийг тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Үнэн хэрэг дээрээ, асар удам 176 мянган хавтгай дөрвөлжин км нутгийн тухай асуудал яригдаж байгаа юм. Орос улсад энэ нутаг зөвхөн стратегийн хувьд биш эдийн засгийн хувьд маш чухал газар юм. Тэнд нефть хийн асар их нөөц байгаа бөгөөд жишээ нь, Штокманнын орд газар хамгийн нэртэй нь бөгөөд 20 жил боловсруулж чадахгүй байна. ОХУ, Норвег улсууд одоо хэлэлцэж тохирсны үр дүнд норвегийн маш гүний өрөмдлөгийн технологийг ашиглаж энэ баян орд газрыг хамтран боловсруулах сайхан боломж нээгдлээ. Дани улс, Орос орны хооронд ийм улс төр эдийн засгийн асуудал байгаагүй юм. Хоёр талын харилцааны хөгжлийн гол чиглэл нь хамтын ажиллагааны янз бүрийн хүрээнд ашиг сонирхол нь нийцэж байгаа явдал юм. Орос, Германы «Хойд урсгал» хийн хоолойн төслийг Дани улс хамгийн түрүүнд дэмжсэн бөгөөд үүгээрээ Орос улсын Хойд хөршүүдэд үлгэр жишээ үзүүлсэн билээ. Хоёр улсын харилцан хамтын ажиллагааны чиглэл маш өргөн гэдэгт Юрий Дерябин итгэлтэй байна. Дани улс хөлөг онгоц үйлдвэрлэлийн өндөр технологийн бүтээгдхүүнийг ОХУ-д нийлүүлэх боломжтой. Дани улсад хөдөө аж ахуй ба балтын тэнгисийн хүрээлэн байгаа орчныг хамгаалах технолог гайхамшигтай хөгжсөн. Энэ салбаруудад хамтран ажилахыг манай орнуудад бурхан тэнгэр заасан бололтой. Арктик орчмын туйлын районуудыг эзэмших сайхан боломж гарсан манай хойд хөрштэй энэ чиглэлээр хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Арктикийн хөрсөн дор Мендлеевийн үелэх системийн бүх бодис хадаглагдаж байна гэж ярьж байгаа шүү дээ! Орос-Норвег, Орос-Данийн харилцааны язгуурын сайн санааны, үр бүтээлтэй харилцааг тайлбарлаж ярихдаа, мэргэжилтнүүд тэдний уламжлалт, үнэн сэтгэлээсээ халуун дотно байдлыг онцлон тэмдэглэж байна. ОУХДС-ийн Балтын болон Хойд Европын шинжилгээний төвийн удирдагч Лев Воронков, Орос улс Дани, Норвег улсуудтай зөвхөн газар нутгийн байдлаар ойр биш гэж үзэж байна. Оросын хаан 3-р Александрын гэргий хатан хаан Мария Федоровна, Данийн хааны гүнж байсан билээ. Түүний чандар нь одоо Орос улсад хадаглагдаж байна. Манай хоёр орон хэзээч дайтаж байгаагүй юм. Харин ч Дэлхийн 2-р дайны үед зөвлөлтийн цэргүүд Дани улс болон Хойд Норвегийн хэд хэдэн арлыг фашистуудаас чөлөөлсөн билээ. Энэ үйл явдал, хүйтэн дайны хамгийн оргил үед ч хоёр орны харилцааг бүлээцүүлж байсан билээ. Ялалтын 65 жилийн ойг тэмдэглэх баяр ёслолын өмнө хийсэн айлчлалынхаа явцад ерөнхийлөгч Д.Медведев, тус улсыг чөлөөлөхийн төлөө алтан амиа өгсөн зөвлөлтийн дайчдын булшийг хайрлан хамгаалж байгаа норвегчууд болон норвегийн төр засагт чин сэтгэлээсээ талархал илэрхийллээ.