Севастополь хот дахь Хар далайн флотын хугацааг сунгах хэлэлцээрийг батлах хуулинд Орос, Украин улсуудын ерөнхийлөгчид Д.Медведев, Виктор Янукович нар гарын үсэг зурлаа. Найрамдалт хоёр орны харилцан хамтын ажиллагааг бөх бат суурьтай болгосон түүхэн шийдвэр гэж үүни йг аль хэдийнээ нэрлэжээ. Орос улсын флот дор хаяад Крым дахь өөрийн бааздаа 32 жил байх боллоо. Хүнд сорилтод ороод байгаа Украины эдийн засаг, оросын хийн үнийн хөнгөлөлтийн хүчинд шүүмжлэлт байдлаас гарч хөгжлийг нь тогтворжуулах боломжтой болно. Крымд үлдэхийн төлөө Оросын талаас хийх төлбөр, мөнгөн хэмжүүрээр нилээд өндөр болно гэж зарим шинжээчид үзэж байгаа юм. Ер нь хоёр орны төрийн тэргүүнүүдийг шийдвэр гаргахаас өмнө, Юлия Тимошенког ерөнхий сайд байх үеэд тогтоосон үнээр оросын түлшийг Украин улс худалдаж авч чадахгүй гэдэг нь тодорхой байсан юм. Зүүн Европ болон Зөвлөлтөөс хойшхи орон зайн аюулгүй байдал, Украин улстай найрамдалт, жинхэнэ сайн хөршийн харилцааны талаархи Орос улсын стратегийн ашиг сонирхолыг рублиэр юм уу, доллараар хэмжих аргагүй юм. Харьковт Д.Медведев хүрэлцэн ирж зохих хэлэлцээрт хүрсний дараа Украин улсын хуучин төрийн тэргүүнүүд Виктор Ющенко, Юлия Тимошенко нараар удирдуулсан «улбар шарынхан» хэлэлцээрийг батлуулахгүйн төлөө бүхнийг хийнэ гэж мэдэгдэж байсан. «Улбар шарынхан» Дээд Радад, өндөг шидэх, нударга зөрүүлэх, утаат шашка чулуудах зэрэг эсэргүүцлийн үзүүлэх сургууль хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэхээр эрин зууны гэж нэрлэж болох энэ баримт бичгийг Дээд Рада болон Улсын Думд нэгэн зэрэг олонхийн саналаар баталсан билээ. Одоо «улбар шарынхны» энэ ёс бус үйл ажиллагааг украины прокурорын газар шалгах болно. Үнэхээр байж боломгүй ааш зан гаргаснаараа тэд өөрсдийгөө хэт даврах чиг баримжаатай гэдгээ харууллаа. Одоохондоо сөрөг хүчин тайвшрах талаар бодоогүй байгаа цагт ойрын хэдэн жилд гойд өөрчлөлт болохгүй гэж «Политический класс» сэтгүүлийн ерөнхий редактор Витилий Третьяков манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ Цаашид, Янукович болон Азаровын засгийн газар, эдийн засгийн орон зайд юу хийж амжих вэ? гэдгээс л бүх зүйл шалтгаална. Энэ жил хийн үнийн хямдралыг ашиглаад Украйны эдийн засгийн байдлыг мэдэгдхүйц сайжруулж чадлаа ч гэсэн Севастополь, Хар далайн флотын асуудал улс төрийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнөөс арилаж үгүй болохгүй. Энэ бааз байсан цагт энэ асуудал байж л байх болно. Дээд Радад хэлэлцээрийг батлах, шийдвэр гаргах үеийн тэр хурц байдал дараа нь жаахан намжина гэлээ. Мэдээж хэрэг Хар далайн флотын асуудал, хэт үндсэрхэг үзэлтэй болон барууны талыг баримтлагч сөрөг хүчнийхний амны зугаа болно. Ямарч хурц асуудал аажимдаа намждаг жамтай. АНУ болон Баруун Европын дэмжилгэнд дулдуйсан Украины түрэмгий үзэлтэй улс төрийн хүрээнийхний Оросын эсрэг үйл ажиллагаа, дэмжлэг хулээсэнгүй! Флотын асуудлын шийдвэрийг Барууныхан тайван байдлаар хүлээж авлаа. Хоёр улсын эдийн засгийн болон улс төрийн стратегийн нэгдлийн эх бичигт энэ шийдвэр гол зүйл нь боллоо гэж Украины «Содействия» консалтинг группийн удирдагч Константин Царенко үзэж байна: Орос, Украины цэрэг улс төрийн холбооны хувьд энэ асуудал амин чухал юм. Украин улс бол эвслийн гишүүн бус орон иймээс парламентын ихэнх нь, Газрын дундад тэнгисийн сав газрын орнууын талаас зэвсэглэлээр хөөцөлдөж, хүчний хувиарлалт хийж байгаа учир Украин улсын ямарч хамгаалалтгүй нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа. Тийм учраас энэ шийдвэр бол Украины аюулгүй байдалд нэн ашигтай гэж тэр хэллээ. Януковичийн бодлогыг эсэргүүцэж байгаа, украины улс төрийн хүчний 10%-ийг эзлэж байгаа сөрөг хүчинд үнэхээр ирээдүй алга! гэж шинжээчид үзэж байна. Украиныг НАТО-д наах гэсэн тэдний саналыг хүн амын ихэнх нь дэмжихгүй байгаа юм. Улс орны нь бүрмөсөн сүйрэлд хүргэсэн түрүүчийн удирдагчдын үйл ажиллагаанаас Украины иргэд үнэхээр залхаж гүйцлээ. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх бүх үе шатыг туулсны дараа, Орос, Украин улсуудын харилцан хамтын ажиллагааны ирээдүйг шинэ тувшинд гаргах тухай бодох цаг болсон. Өөрийнхөө санаа зорилгын тунхаглахад нь олон улс төрчид итгэхгүй байсан боловч Янукович түүнийгээ батлаж чадсан билээ. Ямарч хэцүү байсан анхны алхамыг л хийх хэрэгтэй! Энэ алхамыг ямарч байсан хийлээ. Одоо Орос, Украин улсуудын хэлэлцээрийн ширээ хоосон байхгүй болох нь тодорхой боллоо. Түлш эрчим хүчний интеграц, харилцан хөрөнгө оруулалт, хилийн ойролцоо амьдардаг хүмүүсийн эрхийг хамгаалах, Украин дахь орос хэлний статусын тухай, цэрэг техникийн хамтын ажиллагаа зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй болж байна. Олон зууны түүхээр баттай гагнагдсан ах дүү орнуудын бүрэн төгс түншлэлийн хамтын ажиллагааны зөвхөн өчүүхэн хэсэг нь юм.