Орос улсад цалин нэмэгдэж байгаа боловч иргэд илүү мөнгө зарахыг бодохгүй байна. Харин ч хэмнэх байдал их болж, «хар өдөр» зориулж хадгалах нь ихсэж байна. 2010 оны 3-р сард хийсэн санал асуулгын дүнгээс хархад оросууд цалингынхаа 15% нь цааш нь хийж байна. Эднээс ганц нэг нь л банканд хадгалуулж байна. Өөрөөр хэлвэл ажил хийж олсон мөнгийг «үхмэл ачаа» болгож гэртээ хадгалаж байна. Оросууд үүнийг «оймсонд» хадгалах гэж нэрлэдэг юм. Тэгэхлээр мөнгө хувь хүнд ч улс орны эдийн засагт ч үйлчлэхгүй байна гэсэн үг. Харин сарын дараа энэ байдал удаан боловч өөрчлөгдөж эхэллээ. Оросууд эхлээд гэр ахуйн болон цахилгаан хэрэгсэлийг банкны зээлээр авч байсан. Харин одоо банкны ийм үйлчилгээг авахдаа их хойрго болж байна гэж богино хугацааны таамаглал болон макро эдийн засгийн шинжилгээний төвийн шинжээч Игорь Поляков тэмдэглээд: Одоохондоо урьд нь авсан зээлээ төлөх процесс явагдаж байна. Харин оросууд дахиад зээл авч эхлэх төлөв ажиглагдаж байна. Шинэ зээл нь ахуйн техник авах байсан хуучин хэрэгцээ болон машин авахад зориулагдаж магадгүй юм. Зээлдэгчид орон сууцны зээлд хандах бол уу? үгүй юу гэдэг асуудал нээлттэй байна гэлээ. Энэ оны 3-р сард гараандаа орсон «хуучин машины төлөө мөнгө» хөтөлбөр хэрэгцээний өсөлтөд өөрийн эерэг үүргийг гүйцэтгэсэн билээ. Хуучин машиныг устгалд өгсний төлөө өгч байгаа мөнгөний тасалбараар шинэ машиныхаа үнийн талы нь төлөх боломжтой болж байгаа юм. Энэ схемээр эхний нэг сард зарсан машины тоо 2-р сард зарсан машины тооноос гурваны нэгээр өсчээ. Авто үйлдвэрлэл, дугуйны, төмрийн, шилний, чийний үйлдвэрүүдийг багтаадаг болохоор энэ маш сайн үзүүлэлт юм. Энэ хөтөлбөр дууссны дараа бүх зүйл эргээд хуучин байрандаа очино гэж шинжээчид болгоомжилж байна. Өөрийн зүгээс төр засаг оросуудын худалдан авах хэрэгцээг идэвхижүүлэх арга хэмжээ авсаар байна. Ийм учраас л энэ жил төв банкнаас арилжааны банкнуудад олгосон зээлийн хүүг 3 удаа багасгасан билээ. Одоо энэ хүү жилийн 8 хувь болоод байна. Энэ бол түүхэн шинэ минимум юм. Энэ хямдрал бол зээлдэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Арилжааны банкнууд зээлийн хүүг багасгаж, байж болох, болохгуй эрсдлийг түүнд шингээхгүй байхад бэлэн үү? гэдэг бол өөр асуудал юм.